
ГАНБАТ Пүрэвжавын /1970-2004/ Ховд аймгийн Чандмань сум. СУАТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1998-07-22.№119/
Соёл, гэгээрлийн дунд сургуулийг 1991 онд, СУИС-ийг 1996 онд төгссөн. Ховд аймгийн “Баянбулаг” амралтын соёл олон түмний зохион байгуулагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж ДБАТ-т гоцлол дуучин, 1997 оноос ЗХУ-ын Улаан-Үд, Новосибирск хотын ДБАТ-т урилгаар нас бартлаа ажиллажээ. СУАТ-ын тайзнаа Ц.Нацагдоржийн “Гэсэр” дуурийн Шар гэрт хаан, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Юндэн, “Игорь ван”-ы Игорь ван, “Кармен”-ийн Эскамильо, “Гилбэрийн хатан”-ы Елицкий, “Трубадур”-ын Ди Луна, “Евгений Онегин”-ийн Онегин, “Иолонта”-ийн Роберт, “Богема”-гийн Марсель, “Риголетто”-гийн Риголетто зэрэг үндэсний болон сонгодог олон дуурийн гол дүрийг чадамгай сайхан бүтээж сонгодог урлагт од болон гялалзсан сод авъяастай дуучин байжээ. Дуурийн дуучдын олон улсын уралдаан, наадамд удаа дараа амжилттай оролцож Монгол Улсын дуурийн урлагийг дэлхийн тавцанд хүргэж чадсан уран бүтээлч байжээ. 1996 онд “Учиртай гурван толгой”-н шилдэг дүрийн улсын уралдаанд Юндэнгээр тэргүүн байр, 1997 онд М.И.Глинкийн нэрэмжит, 1998 онд Римский-Корсаковын болон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаануудын хүрэл медалиуд, 2001 онд ОХУ-ын дуурийн дуучдын уралдааны III байр, Францын Тулуз хотноо болсон Олон улсын дуурийн дуучдын уралдааны II байрын шагналыг хүртжээ.