Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БААСАНЖАВ Банзарын
БААСАНЖАВ Банзарын /1950/ Булган аймгийн Дашинчилэн сум. Булган аймгийн ТКХ-гийн гоцлол дуучин байхдаа МУГЖ /1998-06-24.№84/ Эмэгтэй
1967 оноос аймгийнхаа Соёлын ордон, ХДТ, Театр, киноны хүрээлэнд жүжигчин, гоцлол дуучнаар ажилласаар иржээ. Хөдөөгийн урлагийн мэргэжлийн байгууллагын уран бүтээлчдэд тавигддаг нийтлэг шаардлагын дагуу хөгжимдөх, бүжиглэх, жүжиглэх зэргээр тайзны урлагийн бүх төрөлд авъяас хүчээ зориулсны дотроос дуучнаараа нэрд гарсан байна. Монгол ардын дууг илүү чадамгай дуулдаг. Аймагтаа тайлан тоглолтоо удаа дараа хийжээ. Монгол ардын дууг өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх үүднээс жил бүр дугуйлан хичээллүүлж өөрийнхөө нэрэмжит бага наадам зохиож, хүүхэд багачуудын авъяасыг хөгжүүлж байна. МЗО-ны III их наадам, 1978 онд Югославт болсон дэлхийн урлагийн XIII их наадам, 1996 онд ардын жүжигчин Ч.Шархүүхэний нэрэмжит ардын дуу дуулаачдын уралдаанд оролцсон байна. МХЗЭ-ийн XVIII их хурал, Монголын эмэгтэйчүүдийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. МЗО-ны III их наадмаас мөнгөн медаль хүртжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats