|
ЦЭРЭНХАНД Гомбын ЦЭРЭНХАНД Гомбын /1939-нас барсан/ Дорнод аймгийн Цагаан-Овоо сум. УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1997-09-30.№48/ Эмэгтэй 1955 онд 16 настайдаа Дорнод аймгийн ХДТ-т дагалдан жүжигчнээр орж урлагийн замаа эхэлжээ. Тэнд байхдаа 20 гаруй жүжигт тоглосон байна. Улмаар УАДБЧ-д шилжин ирж гоцлол дуучнаар насны тэтгэвэрт гартлаа ажиллахдаа буриад ардын дуугаар урын сангаа бүрдүүлсэн байна. Дуулахын сацуу бараг мартагдах шахсан олон дууг сурвалжлан олж буриад ардын дууны томоохон эмхэтгэл хэвлүүлж, ардын дууны сан хөмрөгт оруулжээ. Буриад зоны зан үйл, ахуйн онцлогийг тусгасан “Насны харгуй” хэмээх дуу, хөгжим, бүжгийн гурван бүлэгт цомнол туурвин тоглуулсан нь үзэгчдэд өндөр үнэлэгдсэн байна. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |