Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СОСОРБАРАМ Догмидын
СОСОРБАРАМ Догмидын /1958/ Баянхонгор аймгийн Баян-Овоо сум. СТӨ-ний уран сайхны удирдаач, найруулагч байхдаа МУГЖ /1997-06-14.№125/
УБДС-ийн кино драмын ангийг 1982 онд төгсчээ. Драмын жүжигчин мэргэжилтэй. УДАТ-т жүжигчин, Соёлын төв өргөөний уран сайхны удирдагч, найруулагчаар ажиллаж иржээ. В.Шекспирийн “Отелло”-гийн Отелло, Э.Оюуны “Талын баатар”-ын Наваан, “Гарваа”-гийн Болд, Д.Намдагийн “Эрдэмтний яриа”-гийн Бадрах, “Ээдрээ”-гийн Сономбаатар, С.Эрдэнийн “Сандрал”-ын Молом, Д.Батбаярын “Хөхөлдэй хүүгийн үлгэр”-ийн зүүн гарын түшмэл, Л.Ванганы “Эмч нар”-ын Дэмбэрэл гэхчилэн жүжгүүд, “Намрын халуун өдрүүд”, “Илүү сартай зун”, “Амьдралын нахиа”, “Цөвүүн цагийн богд”, “Их хааны удам”, “Догшин хутагтын сахиус”, “Цагаан сүүний домог” зэрэг киноны түүхэн хүмүүс, шинэ цагийн баатруудын дүрийг бүтээжээ. Төрийн шагналт зохиолч Р.Чойномын нэрэмжит ганц хүний “Од” театрыг мэргэжлийн түвшинд санаачлан байгуулж уран уншлага, жүжиглэл, дуулах хөгжимдөх, хошигнох, шоглох зэрэг тайзны урлагийн олон боломжийг чадамгай ашиглаж уран бүтээл туурвиж байна. Өөрийн дуулсан дуугаараа цомог, VCD гаргажээ. Монголын орчин үеийн жүжигчний урлагт оюун сэтгэлгээний шинэ чиглэлийг бий болгосон уран бүтээлч ажээ. Яруу найраг бичиж “Товгор” зэрэг ном хэвлүүлсэн байна. Яруу найрагч зохиолч, ноён хутагт Д.Равжаа, нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагнал, “Улаанбаатар” сонины нэрэмжит гоц авъяастны “Хангарьд” шагналаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats