
ЭРДЭНЭБАТ Гэндэндарамын /1960/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. СУАТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1997-06-14. №123/. Бүрэн дунд сургууль, УБДС-ийн дуулаачийн анги, ЗХУ-д /хуучин нэрээр/ хөгжмийн дээд сургууль төгссөн. СУАТ-т гоцлол дуучин, театрын даргаар ажиллаж ирлээ. Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”, Д.Лувсаншаравын “Хархорум”, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”, “Севилийн үсчин” гэх мэт үндэсний болон сонгодог дууриудын дүрүүдийг бүтээн дуулж жүжиглэж, “Цэнхэрийн голоор нутагтай”, “Ээжийн сайхан хорвоо”, “Амин эрдэнэ”, “Миний хайрын шүтээн”, “Аавын нутаг” зэрэг дуугаараа нэрд гарсан уран бүтээлч ажээ. УГЖ, хөгжмийн зохиолч Л.Дашнямын хаяал.