Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТҮВШИНТӨГС Цэрэндоржийн
ТҮВШИНТӨГС Цэрэндоржийн /1967/ Хэнтий аймгийн Өндөрхаан хот. СУАТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1997-06-14.№123/
СУИС-ийг 1992 онд төгссөнөөс хойш СУАТ-т гоцлол дуучнаар ажиллаж ирлээ. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н Юндэн, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”-гийн Тэнүүн, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”-ын Лодон гэвш, “Чингис хаан”-ы Чингис хаан, Ж.Вердийн “Отелло”-гийн Яго гэхчилэн үндэсний болон сонгодог дуурийн гол дүрүүдийг бүтээж, “Нүцгэн уулын бэлд”, “Шувуу тэнгэрт үүрээ засдаггүй” кинонд тогложээ. “Бурхан бумбын орон”, “Сүүдэр цармын цэцэг”, “Ононгийн шугуй”, “Тэнгэрээс заяатай хань минь”, “Мөнхийн залуу хайр” зэрэг эх орон, хайр сэтгэлийн олон сайхан дуугаараа нэрд гарсан уран бүтээлч ажээ. “Ардын эрх” сонины зохиолын дууны “Хит парад”-ад Б.Шаравын хөгжим “Хайрхан уулын бараа” дуугаар шалгарч байжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats