Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ИДЭРБАТ Лувсангомбын
ИДЭРБАТ Лувсангомбын /1946/ Төв аймгийн Лүн сум. УАДБЧ-ын гоцлол хөгжимчин байхдаа МУГЖ /1996-07-05.№154/
УАДБЧ, ҮДБЭЧ-д 1962 оноос хойш хөгжимчнөөр ажиллаж буй нэрт морин хуурч энэ хүн Бээжин, Хөх хотын хөгжмийн дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлжээ. “Хөгжлийн хурдаар”, “Миний морин хуур”, “Ширээ нуур”, “Ардын аялгуу”, “Манай аялгуу”, “Тэмүүжиний найман шаргын дууль” зэрэг морин хуур, эвэр бүрээ, шанз, цөөхүүл хөгжим, ардын найрал хөгжимд зориулсан гоцлолууд, “Цоглог залуус”, “Аягатай дөрвөд”, ”Эмнэг сургагч”, “Ботгон тэшээ” гэх мэт 20 гаруй бүжгийн хөгжим, “Ухаарлын дуу”, “Хүүхэн хүний хүслэн”, “Эмчийн ачлал”, “Эх орон”, “Хүний сайхан сэтгэл”, “Уудам холын жороо” гэхчилэн нэлээд дууны ая зохиожээ. Соёлын коллеж, өөрийн чуулгадаа морин хуурын чуулга байгуулж багшлан залуу авъяастнуудыг сургаж халамжилж иржээ. 2002 онд БНАСАУ-д болсон “Хаврын баяр” наадмаас “Хөгжлийн хурд” бүтээлээрээ алтан цом хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats