Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДУЛАМСҮРЭН Дэмбэрэлийн
 ДУЛАМСҮРЭН Дэмбэрэлийн /1957/ Төв аймгийн Бүрэн сум. Төв аймгийн ХЖХ-гийн гоцлол дуучин байхдаа МУГЖ /1996-07-05.№153/ Эмэгтэй
Ерөнхий боловсролын дунд сургуулийн долдугаар анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч малчин, Лүн сумын худалдаа бэлтгэлийн ангийн дэлгүүрийн кассчнаар ажиллаж байгаад урлагийн үзлэгээс шалгарч Төв аймгийн соёлын ордонд 1975 онд дагалдан жүжигчнээр орсноос хойш урлагийн ажлыг дагнасаар ирлээ. Сүүлийн жилүүдэд Төв аймгийн ХДТ-ын даргаар ажиллажээ. Нөхөр С.Вандантайгаа хамтарч “Ардын ая дуу”, “Уянгын дуулал”, “Нутгийн уянга”, “Гал голомт” концертын хөтөлбөрүүд боловсруулан аялан тоглосон нь хөдөөгийн хүн ардад хүрч үйлчлэхэд хамгийн тохирсон хоршил хэлбэр болж олонд үнэлэгдсэн Монгол ардын богино болон зохиолын дуугаар нэрд гарсан уран бүтээлч ажээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.
v
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats