Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАРАНТУЯА Лувсанжамцын
НАРАНТУЯА Лувсанжамцын /1955/ Дорноговь аймгийн Улаанбадрах сум. Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1996-07-03.№145/ Эмэгтэй
УБДС-ийг 1979 онд дуулаач мэргэжлээр төгссөнөөс хойш Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт гоцлол дуучнаар ажилласаар иржээ. Зохиолын болон ардын богино дуунаас гадна Ж.Пуччиний “Чио Чио Сан”-ы Чио Чио Сан, П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан”-ы Лиза, “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, “Жаргалын зам”-ын Халиун, Д.Лувсаншаравын “Шивээ Хиагт”-ын Гэрэл, Г.Бирваагийн “Хялар хатан”-ы Сэржмядаг гэх мэтээр үндэсний болон сонгодог дуурийн гол дуунуудаар урын сангаа баяжуулсан, мэргэжлийн дээгүүр зиндааны дуучин гэж ажил мэргэжил нэгтнүүддээ үнэлэгддэг нэрт дуучин ажээ. Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны 1988 оны шилдэг бүтээлийн, “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр тодруулах анхдугаар уралдааны дэд байрын шагнал хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats