
Загиржав Чулууны /1958/ Увс аймгийн Малчин сум. Увс аймгийн ХДТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1996-03-16.№57/
1972 оноос Малчин сумын клубийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1976 оноос хойш Увс аймгийн ХДТ-т жүжигчин, гоцлол дуучнаар ажиллаж иржээ. “Хөх торгон дээл”, “Сүнжидмаа”, “Хөх торгон цамц”, “Сийлэн бөөр” зэрэг ардын богино болон зохиолын дууг чадамгай дуулж, “Учиртай гурван толгой”-н Юндэн, “Сүнжидмаа”-гийн Мянган, “Ховор бэр”-ийн Бадрал, “Хугасхан өдрийн шуурга”-ын Пэлдэн, “Хэцүү даваа”-гийн Сэсрэн зэрэг дуулах, жүжиглэх хослосон 10 гаруй жүжгийн гол дүрийг бүтээжээ. 1993 онд Улаангомд болсон ойрд монголын ардын богино дуу дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлжээ.