Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СЭНГЭДОРЖ Нанжидын
СЭНГЭДОРЖ Нанжидын /1948/ Ховд аймгийн Чандмань сум. Ховд аймгийн ХДТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1996-03-12.№43/
Бүрэн бус дунд сургууль, Зөвлөлт Киргизстан /хуучин нэрээр/-д ТМС-д суралцаж төгссөн. Сантехникч мэргэжилтэй. МХЗЭ-ийн илгээлтээр аймгийнхаа барилгын трестэд 9 жил ажиллаад Ховд аймгийн ХДТ-т жүжигчин болсон байна. Нагац ах Далхаагаараа хөөмийлөхийг анх заалгаж өөрийн хичээл оролдлогоор хөөмийчин болжээ. 1979 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойд зориулсан концертод Улаанбаатарт уригдан оролцож “Тунгалаг Буянт” дууг хөөмийлж өндөр үнэлэгдсэн бол ДЗО-ны Х их наадмын алтан медалийг “Дөрвөн настай халиун” дуугаар хүртжээ. 1983 онд дөрвөн нөхрийн хамт “Алтайн цуурай” хамтлаг байгуулж олон аймаг, хот, сумдаар аялан, гадаад орнуудад айлчлан тоглож баруун монголын олон ястны язгуур урлагийг сурталчлахад идэвхтэй оролцсон байна. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats