
ЦЭРЭНДОЛГОР Сүрэнгийн /1945/ Увс аймгийн Цагаанхайрхан сум. Хилийн цэргийн үлээвэр найрал хөгжмийн дуучин байхдаа МУГЖ /1994-12-19.№163/ Эмэгтэй
Улаанбаатар хотод Чихэр, боовны үйлдвэрт ажилчин, УАДБЧ, Ховд аймгийн ХДТ, Хилийн цэргийн үлээвэр найрал хөгжмийн “Хилчин” хамтлагт гоцлол дуучнаар ажиллаж иржээ. 1960-аад оны эхнээс “Дуугий минь чи сонсоорой”, “Миний ээж”, “Намуун байгаль”, “Зүрхний хайр”, “Малчин бүсгүй” зэрэг зохиолын, “Хоёр сэтгэл”, “Хөх торгон дээл”, “Дөрвөн уул”, “Сүнжидмаа” гэхчилэн ардын дуугаараа нэрд гарсан байна. Д.Мягмарын “Найрын ширээний ууц”, Ч.Ойдовын “Далан худалч”, А.Абдулины “Хамтралын 13 дахь дарга” гэх мэт жүжгийн дүрүүдэд тогложээ. “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.