Урлаг, спорт
|
ЧОГСОМЖАВ Шаравын ЧОГСОМЖАВ Шаравын /1944/ Архангай аймгийн Өгийнуур сум. Архангай аймгийн ХДТ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1993-07-09.№42/ 1963 онд ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгсөөд Архангай аймгийн Соёлын ордон, ХДТ-т олон жил жүжигчин, гоцлол дуучнаар ажиллаж ирлээ. Өөрийн тайзнаа тавигдсан “Далан худалч”, “Тамирын бэр”, “Гарын таван хуруу” гэх мэт олон жүжгийн гол дүрийг уран чадварлаг бүтээж, концертуудад дуулж, “Үүлэн цэнхэр хангай”, “Саальчин бүсгүй” зэрэг дуугаараа үзэгчдээс өндөр үнэлэлт авсан уран бүтээлч ажээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |