Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦОГБАДРАХ Ишданзангийн
ЦОГБАДРАХ Ишданзангийн /1943-1998/ Дорноговь /Говьсүмбэр/ аймгийн Сүмбэр /Шивээ говь/ сум. УАДБЧ-ын хөгжимчин байхдаа МУГЖ /1993-07-03.№16/
Боржгины их дуучин, хуурчдын дунд төрж таван настайдаа морин хуур сурч, 1951 онд ардын хувьсгалын 30 жилийн ойд зориулсан уран сайханчдын улсын үзлэгт оролцож III байр эзэлж авъяас нь тодорсон энэ хүн ХБДС төгсөөд 1961 оноос УАДБЧ-д гоцлол хөгжимчнөөр нас бартлаа 37 жил тасралтгүй ажилласан байна. Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад, ардын жүжигчин Ч.Шархүүхэн, УГЖ Б.Лхамжав, С.Сүглэгмаа, А.Нэргүй, Ш.Чимэдцэеэ нарын уртын дууны нэрт мастерууд энэ хүний хуурын аялгуунд дуулж байжээ. Уртын дууны аялгуу, хөг хэмнэлийн онцгой мэдрэмжтэй хөгжимчин тэрбээр нэлээд бүжгийн ая, үндэсний найрал хөгжмийн найруулга олныг туурвисан хөгжмийн зохиолч бөгөөд ятга, товшуур, царгил, арга эгшгийн лимбэ зэрэг хөгжмийн зэмсэг урлан бүтээж ардын найрал хөгжмийн төрөл зүйл, хөг эгшгийг баяжуулахад үнэт хувь нэмэр оруулсан зохион бүтээгч байжээ. ДЗО-ны их наадмаас гоцлолоор хүрэл, хамтлагаараа алтан медаль хүртэж, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats