Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАДАМ Магсаржавын
 БАДАМ Магсаржавын /1950/ Ховд аймгийн Мянгад сум. УАДБЧ-ын хөгжимчин байхдаа МУГЖ /1991-07-05.№161/
Хөгжим бүжгийн сургуульд суралцаж байхдаа УАДБЧ-ын тоглолтод урилгаар оролцдог гоц авъяастай нь эртнээс тодорсон энэ хүн 1966 онд сургуулиа төгсөөд уг чуулгад гоцлол хөгжимчнөөр ажиллангаа Хөгжим бүжгийн коллеж, СУИС-д багшилсаар ирсэн сурган хүмүүжүүлэгч ажээ. Ардын найрал дуу, цөөхүүл хөгжмийн болон бүжгийн аялгуу, лимбэний гоцлолыг уран гоёор тоглодог энэ хөгжимчин лимбийг битүү амьсгаагаар үлээдэг цөөхөн хөгжимчний нэг бөгөөд өөрөө лимбээ урлан хийдэг, тоглодог бүх дуугаа зохиомжлон найруулдаг ховорхон авъяастан ажээ. Гадаадад ч битүү амьсгаагаар үлээх эрдмийг эзэмшсэн лимбэчин байдаггүй бололтой. Тиймээс ч лимбэний эх орон Өвөр Монголын алдарт лимбэчин, профессор Ли-Жэн битүү амьсгаа заалгахаар удаа дараа урьж байжээ. “Ширээ нуур”, “Дөрвөн цаг”, “Хан Хөхийн эгшиглэн” зэрэг олон дуу, бүжгийн болон дан хөгжмийн аялгууг найруулж зохиож, өөрийн багш, алдарт хөгжимчин, УГЖ Л.Цэрэндоржтойгоо хамтарч “Лимбэний сурах бичиг” зохиожээ. Мэргэжлийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын болон ДЗО-ны их наадмын алтан медалийн шагналтай. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Вьетнамын “Найрамдал” медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats