|
ПҮРЭВДОРЖ Хоролын ПҮРЭВДОРЖ Хоролын /1951/ Баянхонгор аймгийн Баацагаан сум. Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын дуучин байхдаа МУГЖ /1991-07-05.№161/ Хилийн ба дотоодын цэргийн дуу, бүжгийн чуулгад 1974 оноос гоцлол дуучнаар ажиллаж иржээ. Ардын богино болон зохиолын дуу дуулах өөрийн өвөрмөц арга барилтай, дуулсан дууныхаа үг хэллэг, өнгө хэмжээ, утга санаа, намба төрхийг үзэгч олонд хүргэж чаддаг, дуулах ур дүйг бүрэн эзэмшсэн дуучин ажээ. М.Норсонжавын ”Ийм нэгэн сэтгэл”, Г.Дарамзагдын “Хилээс”, Ш.Эрдэнэбатын “Багшаа дуулъя” зэрэг олон дуугаараа манай дууны урлагийг хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан байна. Уран бүтээлийн шинэ эрэл хайгуул байнга хийж, мартагдахад хүрч байгаа ардын дуу, ардын дууны домог, харилцааны дууны цуглуулга хийж, монгол ардын дууны түүвэр гаргажээ. Цэргийн гавъяаны одон, Цэргийн хүндэт медаль, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |