Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАГВАНАМДАЛ Цэндийн
 ДАГВАНАМДАЛ Цэндийн /1931-2004/ Төв аймгийн Дэлгэрхаан сум. МУАХ-ны хорооны ажилтан байхдаа МУГЖ /1990-11-01.№18/
Болгар улсад хоёр жил дуучны мэргэжил дээшлүүлж суралцсан байна. 1945-1951 онд авто тээврийн нэгдүгээр баазад жолоочоор, 1951 оноос насны тэтгэвэрт гартлаа УХДТ, УДБТ, ДБАТ-т дуучнаар ажилласан байна. Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-ы Цагаан гэрт хаан, Б.Дамдинсүрэнгийн “Тэмцэл”-ийн Дэмбэрэл, Д.Лувсаншаравын “Хан бүргэд”-ийн манлай ван Дамдинсүрэн, А.Бородины “Игорь ван”-ы Игорь ван, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”-ы Шарплесс, Хятадын зохиолч Дэн-И-гийн “Буурал бүсгүй”-н Да-Чун, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”-ын Галдан зэрэг үндэсний болон сонгодог 20 гаруй дуурийн гол дүрийг бүтээсний дотор Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд 1053 удаа дуулж, жүжиглэхдээ давтагдашгүй уянгалаг, дөлгөөн намбалаг, жавхаалаг сайхан монгол эрийн дүрийг бүтээснээрээ монгол түмэндээ алдаршин хүндлэгдсэн уран бүтээлч байжээ. Манлай баатар Дамдинсүрэн бол бие сэтгэлийн болон ая дууны талаар чадмаг босгосон шилдэг дүрүүдийн нэг нь ажээ. ДЗО-ны эхний хэдэн удаагийн их наадамд оролцож “Хэдэн гялаан хонь” дуугаараа III их наадмын мөнгөн медаль хүртжээ. “Манай аялгуу” киноны Бадралаас эхлээд “Хатанбаатар”, “Уяхан замбуутив” “Буяны нүгэл” “Модон могой” кинонд амжилттай тогложээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. УГЖ, хийлч Л.Аюушийн нөхөр.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats