Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТЭРБИШ Гончигийн
ТЭРБИШ Гончигийн /1947/ Говь-Алтай аймгийн Жаргалан сум. МАА-ийн ДБА-ийн гоцлол хөгжимчин байхдаа МУГЖ /1990-04-16.№91/
Бүрэн дунд сургууль төгсөөд Улаанбаатар хотод Шувуун фабрикийн дунд сургуульд хөгжмийн багшаар 3 жил ажиллажээ. Тэндээс цэргийн албанд явж Амгалан дахь барилгын цэрэгт хоёр жил алба хаагаад ААДБЧ-д хөгжимчнөөр татагдаж очсоноос хойш гоцлол хөгжимчнөөр ажиллаж иржээ. Найраг баян хуур хөгжим тоглох арга техникийг чадамгай эзэмшиж, ямарч дууг дарж чаддаг, байгаль, амьтдын дуу чимээг дуурайлгах, морин хуур болон олон ястны хөгжмийн зэмсгийн өнгө авиаг оруулах зэрэг тоглолтоороо үзэгчдийн талархлыг хүлээсэн, манай урдаа барьдаг, шилдэг найраг баяр хуурчийн нэг ажээ. “Сайн байна уу, ээжээ”, “Наран доорхи наадам”, “Эрээн нуур”, “Торгуудын жороо”, “Гал шарын унага”, ”Тамсагийн цэнхэр хязгаар” дуу, “Говь, хангайн уянга”, “Хөвсгөл нутгийн ардын дууны хувилбар” зэрэг дан хөгжмийн 200 гаруй бүтээл туурвисан байна. Цэргийн хүндэт медаль, ойн медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats