Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОЮУНЧИМЭГ Ядамжавын
ОЮУНЧИМЭГ Ядамжавын /1953/ Өвөр Монголын Хорчин хошуунд төрсөн. Улаанбаатар хотын харъяат иргэн. Улсын циркийн жүжигчин байхдаа МУГЖ /1987-12-22.№179/ Эмэгтэй
1965 оноос Улсын циркт жүжигчнээр ажиллаж уран нугаралтын үзүүлбэрүүдээрээ алдаршсан бөгөөд дэлхийн циркийн уран нугарагчдаас анх түрүүн олон улсын циркийн наадмын Монте-Карлын тэргүүн шагналыг 1987 онд дүү, уран нугарагч Э.Эрдэнэтуяагийн хамт хүртсэн байна. ДЗО-ны Х их наадмаас алтан медаль хүртжээ. Б.Норовсамбуугийн номер нь үндэсний хээ угалзыг дүрслэн харуулдаг бол Я.Оюунчимэг хэвтэж байгаа зээр, орооцолдсон могой, мэлхий гэх мэт амьтны өвөрмөц төрхийг дүрсэлдгээрээ онцлог ажээ. Тэр урагшаа нугаралтын сонгодог трюкийг арагшаа нугаралтын зарим трюктэй хослуулан чадварлаг тоглосноороо Монголын төдийгүй дэлхийн циркийн урлагт томоохон хувь нэмэр оруулсан байна. Энэ номер нь урагшаа нугаралтын 7, арагшаа нугаралтын 6 трюк, 2 холбоос, бүгд 15 трюкээс бүрдэл болдог байна. Мөн 5 метрийн өндөрт, канат дээр жүжигчин Г.Бадарчийн духан дээрээ тогтоосон таван метр урт перш дээр уран нугаралтын зарим трюкийг агаарт хийж байсан нь бахархалтай үзүүлбэр болжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats