Урлаг, спорт
|
ХОРОЛСҮРЭН Дамбын ХОРОЛСҮРЭН Дамбын /1942/ Төв аймгийн Эрдэнэ сум. УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа МУГЖ /1986-04-03.№79/ Эмэгтэй Бага, дунд сургууль, МУИС төгсчээ. 1960 оноос ААДБЧ-д, 1965 оноос УАДБЧ-д гоцлол дуучнаар насны тэтгэвэрт гартлаа ажиллахдаа чуулгынхаа томоохон бүтээл “Баатарлаг жилүүдийн дуу”, “Хаврын дуу”, “Ая дууны найман эгшиг” зэрэг сэдэвчилсэн, утгачилсан концертуудад гоцлон дуулж, “Актама”, “Нуураа наа”, “Өлгийн вальс”, “Миний хонгор хотод бий”, “Сайра” зэрэг казак дуу, “Үүрд хамт байгаач, ээжээ”, “Хүж дэлхий амгалан байг”, “Совин билгийн дуу” гэх мэт зохиолын, “Арван тавны сар”, “Судгийн ногоо” гэхчилэн ардын богино дуугаараа олны танил болсон байна. “Баянбулгийнхан” киноны саальчин Оюуны дүрийг бүтээжээ. МҮЭ, МУЗН-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ. Админы мэдээлэлӨмнөх сэтгэгдлүүд » |