Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАРЬ Аюушийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАРЬ Аюушийн
ДАРЬ Аюушийн /1915-1984/. Оросын Буриадын Алайр нутагт төржээ. Төв больницын сүрьеэгийн их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1965-04-24/. №87/. Эмэгтэй. Улаанбаатар хотод бага, дунд сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн рабфак, МУИС-ийг 1948 онд дүүргэжээ. Хүний их эмч мэргэжилтэй. Төв аймагт нэг жил ажиллаад Улаанбаатар хотод сүрьеэ өвчнийг эмчлэх больницод их эмчээр олон жил ажиллаж, сүрьеэ судлалын албыг үүсгэн хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, “Сүрьеэгийн Дарь” хэмээн алдаршсан эмч байжээ. Сүрьеэ өвчнийг байгалийн эмчилгээгээр, айраг, цагаан идээний сувиллаар эмчлэх ажлыг сэдэн хэрэгжүүлсэн нь манай эрүүл мэндийн практикт олон жил хэрэглэгдэж үр өгөөжөө өгсөн байна. Эмчийн ажлын хажуугаар МУИС, АУДэС-д олон жил багшилж эмч мэргэжилтэнг сургаж бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан сурган хүмүүжүүлэгч байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats