Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ТАМЖАВ Даваагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТАМЖАВ Даваагийн
ТАМЖАВ Даваагийн /1909-1995/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум. Төв төрөхийн хүүхдийн эмч байхдаа Хүний гавьяат эмч /1960-10-22. №202/. Эмэгтэй.     Улаанбаатар хотод орос дунд сургуулийн долдугаар анги төгсөөд цэцэрлэгийн мөнгө хураагчаар ажиллажээ. Тэндээсээ ЗХУ-д /хуучин нэрээр/ 1926-1928 онд Эрхүүгийн рабфакт хоёр жил суралцаад хүн эмнэлгийн дунд сургуульд дэвшин орж 1930 онд, Ленинградын АУДэС-ийг 1937 онд тус тус төгсчээ. Оюутан байхдаа анхны хүүхдээ гаргахаар эх орондоо ирж хүүхдээ төрүүлсний дараа хэсэг зуур эх нялхсыг хамгаалах газар, хүүхдийн цэцэрлэг, сүүний газарт сувилагч, дүн бүртгэгч, хэлмэрчээр ажилласан байна. Ленинградын сургуулийг төгсч ирээд тэр газарт эмчээр томилогдон очиж өдөр бүр 150 орчим нярай хүүхдийг үзэж, эмчилж, таван их эмчийн ажлыг ганцаараа гүйцэтгэхийн хажуугаар нийслэлийн цэцэрлэг, ясли, эхчүүд болон төрөх газруудад мэргэжлийн зөвлөгөө өгдөг байжээ. Тэндээсээ нийслэлийн амаржих нэгдүгээр газарт 1973 он  хүртэл ажиллажээ. Эх нялхсын эрүүл мэндийн байгууллагын тулгын чулууг тавилцаж, хүүхдийн анхны поликлиник, эмнэлэг, сүүний газар, төрөх газрыг байгуулах, бэхжүүлэхэд идэвхтэй оролцож, тэдгээрийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж, эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө бүхий л хөдөлмөрөө зориулсан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, гурван удаа “Алтан гадас” одонгоор, мөн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats