Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЗАНАА Намхайн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЗАНАА Намхайн
ЗАНАА Намхайн /1913-1994/. Оросын Буриадын Алайр нутагт төрсөн. Хүүхдийн больницын их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1960-10-22. №202/. Эмэгтэй.  1931 онд анхны ясли байгуулах даалгавар авч Улаанбаатар хотын Амгаланбаатарт хоёр гэрт уг яслийг байгуулж ажиллаж байгаад 1932 онд идэвхтний эмнэлэгт сувилагч болжээ. Тэнд эмнэлгийн байрыг галлах, түлээ мод хөрөөдөх, хагалах, нүүрс шигших, гал тогооны ус бэлтгэх, аяга таваг, өвчтөний хувцас угаах гээд янз бүрийн ажлыг хийдэг байжээ. Энэ ажлынхаа зав чөлөөгөөр төрөх тасагт очиж Зөвлөлтийн мэргэжилтэн эмч нарыг дагалдан эх барихад суралцаж, улмаар мэс заслын эмчтэй шадарлаж мэс заслын сувилагч болж, мөн хүүхдийн тасагт ажилладаг байжээ. Энэ бүхэн нь цаашид хүний эмч болоход их сургууль болсон байна. МУИС-ийг төгсөөд Төв больницын ерөнхий эмч, хүүхдийн тасгийн эмчийн ажлыг хавсран хийжээ. Хүүхдийн тасгийг төв больницоос салгаж бие даасан эмнэлэг болгоход ерөнхий эмчээр очиж, офицерын сургуулийн байрыг эмнэлгийн байдалд зохицуулан өөрчлөх зураг төслийг Зөвлөлтийн мэргэжилтэн эмч Розоватай хамтран хийж засварыг хариуцан хийлгэсэн байна. Мөн хүүхдийн сувилагч нарын дамжаа зохион байгуулж өөрөө хичээл зааж, хүүхдийн эмчилгээний ном, сурах бичгүүдийг орчуулж, заримыг өөрөө зохион сургалтад ашиглажээ. Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах үйлст бүхий л мэдлэг, чадвараа зориулсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats