Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Урлаг, спорт
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЙДЫ Цэвэгийн
2013/03/04
БАЙДЫ Цэвэгийн /1942/. Дундговь аймгийн Хулд сум. “Тоншуул” сэтгүүлийн уран сайхны редактор байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2005-10-27. №71/.1974 онд Москва хотын Строгановын зургийн дээд сургуулийн ном хэвлэлийн зураач, сэтгүүлч мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой. Дундговь аймгийн УЭ-ийн салбарт зураач, уран сайхны удирдагчаар таван жил,дэлгэрэнгүй
ЧУЛУУНБААТАР Гүнсэнжавын
2013/03/04
ЧУЛУУНБААТАР Гүнсэнжавын /1943/. Увс аймгийн Цагаанхайрхан сум. Тус аймгийн ХДТ-ын найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2005-07-26. №29/.
1971 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгсчээ. дэлгэрэнгүй
ПҮРЭВБАТ Ганхүүгийн
2013/03/04
 ПҮРЭВБАТ Ганхүүгийн /1965/ Төв аймгийн Борнуур сум. Шашны их сургуулийн Урлахуй ухааны тэнхмийн эрхлэгч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2005-07-08. №12/.1985 онд Дүрслэх ухааны дунд сургуулийн монгол зургийн ангийг төгсч МУЭХ-нд бие даасан уран бүтээлчээр томилогдон ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1987-1990 онд Гандантэгчилэн хийдийн ШДС-д сурч байхдаа тус хийдийн лам Данзан, Доржжанцан нарын өвгөн лам багш нараараа урлахуйн ухааны гол зүйлд бие даан суралцжээдэлгэрэнгүй
МӨНХЖИН Цүлтэмийн
2013/03/04
МӨНХЖИН Цүлтэмийн /1953/. Улаанбаатар хот. МУЭХ-ны бие даасан уран бүтээлч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2005-05-05. №73/.
1976 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Москва хотын Урлаг үйлдвэрийн дээд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн.дэлгэрэнгүй
ГАНБАТ Бадамдоржийн
2013/02/27
ГАНБАТ Бадамдоржийн /1953/. Улаанбаатар хот. Улсын филармонийн “Баян монгол” джаз найрал хөгжмийн удирдаач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2005-04-19. №59/.1973 онд Багшийн сургуулийг соёлын ажилтан мэргэжлээр, 1993 онд СУИС-ийг хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр төгсчээ.дэлгэрэнгүй
СУГИР Сумъяагийн
2013/02/27
СУГИР Сумъяагийн /1939/. Дундговь аймгийн Адаацаг сум. СУИС-ийн жүжиглэх урлагийн тэнхмийн эрхлэгч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2004-10-07. №146/.   МУИС-ийн найруулагчийн ангийг төгссөн. 1961-1970 онд Дундговь, Хөвсгөл аймгийн Соёлын ордон, 1971-1980 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт найруулагч, 1980-1982 онд Дорноговь аймгийн театрт уран сайхны удирдагч, 1982-1983 онд Соёлын яаманд мэргэжилтэн,дэлгэрэнгүй
ЦЭДЭНДОРЖ Дамдингийн
2013/02/27
ЦЭДЭНДОРЖ Дамдингийн /1942/ Говь-Алтай аймгийн Халиун сум. Говь-Алтай аймгийн Урчуудын холбооны дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2004-02-12. №15/.
    Говь-Алтай аймгийн Урчуудын эвлэлийн салбарт зураач, салбарын эрхлэгч, зураач, урчуудын холбооны дарга, чөлөөт уран бүтээлчээр олон жил ажиллаж байнадэлгэрэнгүй
САНГИДОРЖ Чойгивын
2013/02/27
САНГИДОРЖ Чойгивын /1940/ Баянхонгор аймгийн Богд сум. Бие даасан уран бүтээлч. Урлагийн гавьяат зүтгэлтэн /2003-12-23. №200/.
    Улаанбаатарт багшийн сургуулийн хөгжмийн анги, Зөвлөлт Казакстаны /хуучин нэрээр/ Алма-Ата хотын хөгжмийн дээд сургууль төгсчээ. Улаанбаатарын багшийн сургуульд олон жил багшилсан байна. дэлгэрэнгүй
ТУУЛАЙХҮҮ Нямаагийн
2013/02/27
ТУУЛАЙХҮҮ Нямаагийн /1954/. Улаанбаатар хот. УДБАТ-ын ерөнхий удирдаач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2003-11-20. №186/.
    Өвөрхангай аймгаас 1967 онд ХБДуС-д шалгарч ирж бялар хөгжмийн ангид орж байсан энэ хүн 1985 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Свердловск /Екатеринбург/ хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурь, симфони хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсчээ.дэлгэрэнгүй
ЖИГЖИДСҮРЭН Гомбожавын
2013/02/27
ЖИГЖИДСҮРЭН Гомбожавын /1942/. Төв аймгийн Баян сум. БСШУЯ-ны мэргэжилтэн байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2003-01-29. №16/.
    1960 онд “Монгол кино” үйлдвэрт ажилчнаар орж, найруулагч Д.Жигжидийн туслахаар “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд ажиллаж киноны уран бүтээлийг хэрхэн хийдэг арга ажиллагаатай биечлэн танилцаж, 1962-1967 онд Москвад Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуульд суралцаж кино найруулагч, зохиолч мэргэжлээр төгсчээ. дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats