Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАТСУУРЬ Цэдэнбалын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТСУУРЬ Цэдэнбалын
/1943/. Говь-Алтай аймгийн Чандмань сум. МУБИС-ийн дэд захирал байх үедээ Гавьяат багш /2006-01-26. №19/.
1968 онд МУИС-ийг математикийн багш мэргэжлээр төгсчээ. ОХУ, БНПольш Улс, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн байна. 1968-1972 онд ЦЕДС-д багш, 1972-1992 онд УБДС-д багш, тэнхмийн эрхлэгч, хичээлийн эрхлэгч, 1992-1996 онд ШУБЯ-ны газрын дарга, 1996 оноос МУБИС-д сургалт,  хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж буй ажээ. Профессор цолтой. Олон мянган багш бэлтгэн гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан сурган  хүмүүжүүлэгч бөгөөд ажиллах хугацаандаа дангаараа болон бусадтай хамтран их, дээд сургуулийн математик анализын сурах бичиг /2 боть/, Багш боловсролын шинэчлэл зэрэг 10 шахам ном, сурах бичиг, олон өгүүлэл, илтгэл бичсэний гадна хоёр ном орчуулж, мөн хоёр ном хянан тохиолдуулсан байна. 1993-1995 онд Боловсролын багц хуулийн төсөл боловсруулж батлуулах, боловсролын шинэчлэлийн бодлогыг багш боловсролын хүрээнд хэрэгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулжээ. 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 1991 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats