Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СҮХБААТАР Цэгмидийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СҮХБААТАР Цэгмидийн
/1942/. Архангай аймгийн Цэцэрлэг сум. МУИС-ийн монгол хэл, соёлын сургуулийн хэл шинжлэлийн тэнхмийн багш байхдаа Гавьяат багш /2005-11-24. №99/.
1965 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр улаан дипломтой төгсч, 1975 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалсан, профессор цолтой. МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, деканаар 30 гаруй жил, Франц, Итали улсын дээд сургуулиудад зочин багшаар 5 жил ажилласан байна. Орчин цагийн монгол хэлний найруулга зүйн судлалаар дагнан мэргэжиж, монгол хэлийг гадаадын хүнд заах аргачлалыг байнга боловсруулж буй ажээ. “Орчин цагийн монгол хэлний найруулга зүй”, “Найруулан бичих арга ухаан”, “Илтгэх урлаг” зэрэг ном сурах бичиг, гарын авлага 30 гаруйг хэвлүүлж эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл 90 гаруйг бичиж нийтлүүлжээ. Түүний бүтээлүүд Монгол, Франц, Орос, Хятад зэрэг улсад хэвлэгдсэн байна. Гурван бүтээл нь Монголын болон гадаадын томоохон шагнал хүртэж, гадаадын болон Монголын таван хүн түүний удирдлагаар эрдмийн зэрэг хамгаалжээ. 1999 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1992 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ. Мөн Франц улсын гавьяаны одонгоор 1998 онд шагнагдсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats