Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭЦГЭЭ Санжхүүгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭЦГЭЭ Санжхүүгийн
/1947/. Говь-Алтай аймгийн Төгрөг сум. Нийслэлийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн түүх, нийгмийн багш байхдаа Гавьяат багш /2005-07-08. №09/. Эмэгтэй.
1976 онд УБДС-ийг түүх, нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. 1966-1972 онд Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1976-1997 онд нийслэлийн 4, 77 дугаар сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1997 оноос одоогийн сургуульд багшилж буй ажээ. Багшлах хугацаандаа 10 дугаар ангийг 6 удаа дааж 100 хувийн амжилттай төгсгөжээ. Заадаг хичээлээ 100 хувийн сурлагын амжилттай, 60-80 хувийн чанартай сургадаг байна. Нийгмийн тухай мэдлэг хичээлээр улсын болон уралдаант шалгалт өгсөн сурагчид эхний шалгаруулалтаар их, дээд сургуульд элсдэг бөгөөд “Нийгмийн тухай мэдлэг” хичээлийн гарын авлага, мөн хичээлийн тайлбар толь, 10 дугаар ангийн улсын шалгалтын тестүүдийн эмхэтгэл зэрэг ном, гарын авлага бичжээ. Боловсрол 2001 он “Эрэл залуучууд хөгжил дэвшил сан”-гийн санаачилсан хөтөлбөрт оролцож хэрэглээний эдийн засгийн кабинет байгуулж, сургалт явуулж үр дүнд хүрчээ. Тэрбээр сурагчийн компани байгуулдаг шинэ үүсгэл санаачилгыг хэрэгжүүлсэн монголын анхны таван багшийн нэг бөгөөд түүний удирдсан сурагчийн компани 1999 онд шилдэг бүтээлийн тусгай шагнал, 2003 онд тэргүүний сурагч бизнесмен компаниар шалгарсан байна. 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats