Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МӨНХБАЯР Хорлоогийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МӨНХБАЯР Хорлоогийн
/1940/. Дорнод аймгийн Матад сум. УБИС-ийн Биологийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /2006-06-23. №172/.
    1963 онд МУИС-ийг биологийн багш мэргэжлээр төгссөн. Сургууль төгсөөд УБДС-д хуваарилагдан ирж багш, проректор, сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1990 оноос тэнхмийн эрхлэгчээр ажиллаж буй ажээ. Багшийн хувьд Амьтан судлал, Ерөнхий экологи, Амьтны газар  зүйн хичээлийг шинжлэх ухааны өндөр түвшинд зааж, сүүлийн 14 жилд биологийн салбарыг 300 шахам багш төгсчээ. Сургалтад биет үзүүлэн, техник хэрэгсэл өргөн ашиглаж хөтөлбөр гарын авлага, сурах бичиг олныг туурвисан байна. Монгол орны амьтны аймгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон хоёр нутагтан, хэвлээр явагчдын судалгааг хийсэн тус улсын герпетологийн анхны эрдэмтэн бөгөөд түүний эрдэм шинжилгээний ажлын үр дүнд Монгол орноос гурван зүйлийн амьтан шинээр тэмдэглэгдэж, хоёр салбар зүйлийг шинээр бичсэн бөгөөд гадаадын эрдэмтэдтэй хамтарч тус орны мөлхөгчдөөс хоёр зүйлийн гельминтийг шинжлэх ухаанд шинээр нээжээ. Нэг сэдэвт зохиол, сурах бичиг 30, эрдэм шинжилгээний өгүүлэл, мэдээ илтгэлийн хураангуй, шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл 120 гаруй, заах аргын зөвлөмж 10 гаруйг дангаараа болон хамтран туурвижээ. Таван доктор, 20 магистрын ажлыг удирдан хамгаалуулсан байна. 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats