Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШАГЖЖАВ Батхуягийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАГЖЖАВ Батхуягийн
/1948/. Завхан аймгийн Сонгино  сум.  Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сургалтын стандартын шинжээч багш байхдаа Гавьяат багш /2005-05-18. №89/. Эмэгтэй.
    1970 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүү хотын УИС-ийг орос хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд УБДС, ОБДС, ГХДС, ХИС-д багш, декан, эрдэм шинжилгээний ажилтан, захирлаар ажиллаж байгаад 2004 оноос одоогийн албан тушаалд ажиллаж буй ажээ. Боловсролын докторын зэрэгтэй, дэд профессор цолтой. Багшлах хугацаанд сургалтад тэргүүний арга туршлага нэвтрүүлэн  оюутны идэвхийг өрнүүлж, оюутнуудтай тулж ажиллан сургалт хүмүүжлийн олон талт ажил зохиож, удирдсан анги заадаг хичээлээрээ чанартай сургалт явуулж, үлгэр дууриал болж байжээ. Деканаар ажиллах хугацаанд оюутны дунд “Өөрөө удирдах ёс”-ыг санаачлан нэвтрүүлж, хариуцлага тооцох “Тооцоот график”-ийн аргыг санаачлан хэрэгжүүлснээр хариуцсан факультет нь их, дээд сургуулиудын дунд тэргүүн байранд шалгарч яамны хүндэт самбарт тавигдаж байжээ. Сургалтын албаны эрхлэгч, захирлаар ажиллах хугацаанд сургалтын шинэчлэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд анхаарч НӨӨЦ-1, НӨӨЦ-2, НӨӨЦ-3 төслүүд, оюутны бие даасан бүтээлч ажиллагаанд зориулсан WEB сурах бичиг зохиох төслүүдийг удирдан сургалтад хэрэгжүүлжээ. Олон дүрэм, журам боловсруулж хэрэжүүлсэн байна. Нэг сэдэвт зохиол, ном сурах бичиг, гарын авлага 9, илтгэл, өгүүлэл 11-ийг бичиж, 3 ном хянаж эмхэтгэсэн байна. 2000 онд “Алтан гадас” одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats