Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЧОЙЖАМЦ Цэнддоогийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧОЙЖАМЦ Цэнддоогийн
/1942/ Дундговь аймгийн Өлзийт сум. Тус аймгийн Өндөршил сумын 8 жилийн дунд сургуулийн химийн багш байхдаа Гавьяат багш /2005-03-16. №35/.
    1967 онд МУИС-ийг химийн багш мэргэжлээр төгсчээ. Ерөнхий боловсролын сургуулиудад нийтдээ 38 жил багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажилласны 34 жилд нь Дундговь аймгийн хөдөөгийн 6 сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилласан арвин их туршлагатай нэгэн ажээ. Ажилласан сургууль бүрийнхээ материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч 320 хүүхдийн хичээлийн байр, 80 хүүхдийн дотуур байр тус бүр 1 болон 4 айлын орон сууц хоёр, цэцгийн хүлэмж хоёрыг барьж, хоёр сургуулийн халаалтын асуудлыг шийдвэрлэж, их, дунд засвар олныг хийлгэсэн байна. Сургууль бүрт нийтдээ 40 гаруй мэргэжлийн хичээлийн кабинетыг багш нартайгаа хамтран шинээр байгуулж, тохижуулсан байна. Багш  нарын ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч “Арга зүйч”, “Тэргүүний багш” 60 орчим төрсний 28 нь ардын боловсролын тэргүүний ажилтан, нэг багш гавьяат багш болжээ. Хариуцсан сургуулиудын сурлагын амжилт сүүлийн 14 жилд 99,8-100 хувь, чанар 57,6-63,4 хувь байжээ. 1980 оноос ардын язгуур урлаг, хөгжим, бүжгийн дугуйланг өөрөө санаачлан нээн ажиллуулснаар шавь нараас УГЖ А.Нэргүй, Ц.Чулуунцэцэг нар төржээ. Түүний удирдсан сургуулиуд яам, аймгаас явуулсан сургалт хүмүүжлийн түвшин тогтоох шалгалтад амжилттай дүн үзүүлж, “Хүүхдэд ээлтэй сургууль” шалгаруулах уралдааны I, II шатанд аймагтаа нэгдүгээр байр эзэлж байжээ. Бие даан хичээллүүлж байсан цана, хөнгөн атлетикийн дугуйлангаас нь спортын мастер гурав, I зэргийн тамирчин тав төрж, нэг хүн өндрийн харайлтын улсын рекорд амжилт тогтоож, нэг хүн 100м-ийн гүйлтийн улсын аварга болж байжээ. 1998 онд “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats