Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАТСҮХ Даваажавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТСҮХ Даваажавын
/1943/. Баянхонгор аймгийн Баацагаан сум. Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын төвийн захирал байхдаа Гавьяат багш /2005-02-04. №14/.
    1967 онд УБДС-ийг түүх-газар зүйн багш мэргэжлээр төгсчээ. 1967-1986 онд Баянхонгор аймгийн төв, хөдөөгийн дунд сургуулиудад багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж байгаад 1986 оноос аймгийн Боловсролын хэлтэс, Боловсрол, соёлын газар зэрэг байгууллагын дарга, захирлаар ажиллаж байна. Эрхэлсэн ажил бүртээ хариуцлагатай хандаж тухайн үед төр засгаас дэвшүүлж байсан өсвөр үеийг өв тэгш хөгжүүлэх, тэдний авьяас чадварыг нээх, амьдрал хөдөлмөрт бэлтгэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг олон талт зорилтыг биелүүлэхэд хүч чадлаа дайчлан олон шинэлэг ажлыг санаачлан зохион байгуулж иржээ. Сургуулиудын мэдээлэл технологийн төв, албан бус сургалтын анхны төв, “Гэгээрэл хөгжил” төвийг байгуулах, одоогийн “Тэмүүжин” театрын суурь болсон “Спорт-наадам” хийх санаачилга гаргасан зэрэг олон бүтээлч ажлыг санаачлан зохион байгуулсан байна. Сургалтын материаллаг бааз бэхжиж, багш нарын сургалтын арга барилыг боловсронгуй болгож, боловсролын шинэчлэлийг эрчимжүүлснээр аймгийн нийт сургуулиудын сургалтын чанар сүүлийн 3 жилд 5,1 хувиар өсчээ. Төрөлжсөн олимпиадуудад үзүүлсэн амжилтаар улсад олон удаа тэргүүн байранд шалгарчээ. Боловсрол соёлын газар сүүлийн таван жилд улсад I байр хоёр, II, III байр тус бүр нэг удаа эзэлсэн байна. Ном, сурах бичиг, товхимол, хөтөлбөр 23-ыг бичиж боловсруулж, 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1994 онд “Алтан гадас” одонгоор болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats