Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НЯМСҮРЭН Дагвахүүгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НЯМСҮРЭН Дагвахүүгийн
/1950/. Говь-Алтай аймгийн Хөхморьт сум. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 жилийн нэгдүгээр сургуулийн бага ангийн багш байхдаа Гавьяат багш /2004-05-27. №89/. Эмэгтэй.
    Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсчээ. Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад тасралтгүй 35 жил ажиллаж, даасан ангиа жил бүр сурлагын 100 хувийн амжилттай, 75-87 хувийн чанартай сургаж иржээ. 1999-2000 оны хичээлийн жилд монгол бичгийн улсын олимпиадад аймагтаа нэг, улсад хоёрдугаар байр, унших, үг хөгжлийн хичээлийн олимпиадад 2001-2002 оны хичээлийн жилд аймагтаа тэргүүн байр эзэлж, 2000-2001 оны хичээлийн жилд аймгийн тэргүүний бүлгээр шалгарч байжээ. Сургуулийнхаа бага ангийн заах аргын нэгдлийн ахлагчаар 20 илүү жил ажиллаж, 1999 оноос хойш нэгдлийн хэмжээгээр сурлагын амжилт жил бүр 94,7-100 хувь, чанар 57,5-78,6 хувь байж, 1999 оноос хойш монгол хэл бичгийн олимпиадад жил бүр  аймагтаа нэг, улсад I-IV байр, багш нарын ур чадварын уралдаанд хоёр удаа түрүүлж, нэг удаа III байр эзэлсэн байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats