Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МЕКЕЙ Абишийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МЕКЕЙ Абишийн
.jpg1940/. Баян-Өлгий аймгийн Толбо сум. МУИС-ийн магистрантур, докторантурын сургалтын албаны дарга, Математикийн хүрээлэнгийн захирал байхдаа Гавьяат багш /2004.03.12. №32/.
    МУИС дүүргэсэн. “Фейтийн нөхцөлт цагираг ба Херстейн олон гишүүнт” сэдвээр 1972 онд физик математикийн ухааны дэд доктор, “Төгслөг цагирагаар үүссэн цогцос, экстремаль ба критик чанарын тухай” сэдвээр физик математикийн  шинжлэх ухааны докторын зэргийг 1995 онд хамгаалж, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогджээ. Цогцос шулуун нэгдэл дүрсээр тавигдах гарцаагүй ба хүрэлцээгүй нөхцөлийг тогтоосон, критик цагаригийн шинэ ангийг олсон, дүрслэгдэх  цогцсын бүтцийг тайлбарласан эрдэмтэн ажээ. МУИС-д багш, декан, дэд захирал, магистрантур, докторантурын сургалтын албаны дарга, Математикийн хүрээлэнгийн захирал зэрэг алба ажлыг 40 илүү жил хашиж иржээ. 1990 оноос хойш Солонгосын Койка-гийн төсөл хэрэгжүүлж, сургуульдаа компьютер сургалтын хоёр лаборатори, Японы Аго-Шү байгууллагын тусламжтайгаар “Авай” теле студи байгуулах, шилдэг эрдэм шинжилгээний бүтээл туурвисан багш нарт жил бүр 300-500 долларын шагнал олгох, эрдэм шинжилгээний хурал, зуны сургууль, ТАСИС төслийн хүрээнд материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын төлөвлөгөө, хичээлийн тодорхойлолт хийх, европ хэлний сургалтын төв байгуулах зэрэг олон шинэлэг ажлыг удирдан зохион байгуулсан байна. МУИС төгсөгчид, дэмжигчдийн холбоог санаачлан зохион байгуулалцаж уг холбооны ерөнхийлөгчөөр 1995-2000 онд ажиллажээ. Сургуулийнхаа эрдмийн зөвлөлийн дүрэм, эрдэм шинжилгээний ажил явуулах, үнэлэх, бүтээлийг нь хэвлэхтэй холбогдсон 10 гаруй журамтай, 10 чиглэлээр их семинартай болгож, магистр, докторантурын сургалтын болон эрдмийн зэрэг хамгаалах журмыг шинэчлэн боловсруулж батлуулан мөрдүүлжээ. Их, дээд сургуулийн оюутанд зориулсан “Дээд алгебрь”, дунд сургуулийн 8-10 дугаар ангид үзэх “Алгебрь” зэрэг 10 гаруй сурах бичгийг дангаар болон бусадтай хамтран зохиосон байна. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats