Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАВУУЖАВ Нямын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАВУУЖАВ Нямын
/1950/. Баянхонгор аймгийн Бууцагаан сум. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын II сургуулийн дүрслэх урлагийн багш байхдаа Гавьяат багш /2003-09-03. №161/.
    УБДС-ийг 1972 онд дүрслэх урлагийн багш, зураач, сийлбэрч мэргэжлээр төгсчээ. Баянхонгор аймгийн Байдраг сум, аймгийн төвийн 10 жилийн хоёрдугаар сургуульд багшилсаар иржээ. “Зургийн багш үргэлж бүтээлч, нүдэнд харагдах юм хийж байдгаараа бусад мэргэжлийн багшаас ялгарах онцлогтой. Хүүхдийг заавал албадах хэрэггүй. Тэдний дууриамтгай чанарыг зөв залж чадвал амжилтад хүрнэ” гэж үзэж өөрийн зурсан зураг, хийсэн урлалаар нөлөөлж ажилладаг арга барилтай сурган хүмүүжүүлэгч ажээ. “Хүлгийн тоос” цуврал зураг, “Байгалийн урлал” сийлбэрүүд, “Эх нутгийн дурсамж” хэмээх цуврал модон сийлбэр, “Адуун сүрэг”, “Үсэргээ”, “Партизан”, “Сүхбаатар” зэрэг зураасан зураг туурвиж, “Дүрслэх урлагийн дээжис”, “Өөр хаана ч үгүй өв соёлын өлгий”, “Дүрслэх урлагийн сургалтын арга зүйн үнэлгээ” ном бичиж хэвлүүлжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats