Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
АЮУШ Лувсангэндэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АЮУШ Лувсангэндэнгийн
/1949/. Завхан аймгийн Сантмаргац сум. Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн хими биологийн багш байхдаа Гавьяат багш /2003-07-07. №138/. Эмэгтэй.
    УБДС төгсчээ. Хими, биологийн багш мэргэжилтэй. Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад хими биологийн багшаар 30 гаруй жил ажиллажээ. Наймдугаар ангийг нэг, 10 дугаар ангийг 6 удаа дааж төгсгөжээ. Даасан анги нь аймгийн хошой тэргүүний бүлэг, сургуулийн тэргүүний соёлч анги болж 1998 оноос хойших таван жилд даасан ангийнх нь сурлагын амжилт тогтмол 100 хувь, чанар 44,5-76,4 хувьд хүрсэн байна. Улсын биологийн анхдугаар олимпиадаас эхлэн шавь нар нь аймагтаа түрүүлж, улсын 8 удаагийн олимпиадад оролцож алтан медаль нэг, мөнгөн медаль хоёр удаа авч, тусгай байр нэг удаа эзэлж, хэд хэдэн шавь нь уралдаант шалгалтаар шалгарч ОХУ, Энэтхэг зэрэг гадаад орон суралцжээ. Мөн 8 шавь нь их, дээд сургуулийн аварга биологичоор шалгарсан байна. Өөрөө 1991, 1993, 2002 онд улсын биологийн багш нарын олимпиадад түрүүлж, “Улсын биологийн зөвлөх багш” цол, дурсгалын медаль, дипломоор шагнагджээ. “Ерөнхий биологийн тестүүд”, “Генетикийн бодлогууд” гэсэн зөвлөмж, гарын авлага болон олон хичээлийн хөтөлбөр боловсруулсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats