Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАНЧИВ Дагвын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАНЧИВ Дагвын
/1939/ Булган аймгийн Халиун сум. Нийслэлийн 42 дугаар сургуулийн захирал байхдаа Гавъяат багш /2003-01-29.№12/
Улаанбаатар хотод Багшийн сургууль, УБДСургууль төгсчээ. 1958 оноос Булган, Өмнөговь аймагт багш, пионерийн ахлах удирдагч, нийслэлийн 53, 17, 21, 77, 42 дугаар сургуульд захирлаар ажиллаж ирсэн байна. Олон сургуулийг өөд татсан чадварлаг зохион байгуулагч, багшийн хөдөлмөрийг зөв үнэлэх, сургалтыг агуулга, стандартад тохирсон хөтөлбөрөөр явуулах, залуу багш нарыг халамжлан дадлагажуулахад санаачилга чармайлттай ажилладаг удирдах ажилтан ажээ. Аж ахуйн ажил нь унасан, материаллаг бааз муутай, сургалт хүмүүжлийн ажлын түвшин нэлээд доогуур байсан 42 дугаар сургуулийг 1999 онд хүлээж аваад хоёр жилд материаллаг баазыг боломжийн хэрээр бэхжүүлж, багшийн сургах, сурагчдын сурах идэвхийг өрнүүлж чадсанаар 10 дугаар анги төгсөгчдийн зонхилох хувь нь их, дээд сургуульд элсэн ордог болсон байна. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats