Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛХАМСҮРЭН Жаргалын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛХАМСҮРЭН Жаргалын
/1935/ Дорноговь аймгийн Хатанбулаг сум. ШУТИС-ийн Геологийн сургуулийн багш байхдаа Гавъяат багш /2003-01-29.№10/
“Монголын ашигт малтмалын 2 төрлийн орд дээр пегматит ба грейзен бүрэлдэх процессыг эрдэс төрүүлэгч уусмалын ормоор харьцуулан судалсан нь” сэдвээр 1969 онд геологи-минералогийн ухааны дэд доктор, “Монгол орны хайлуур жоншны хүдэржилт” сэдвээр 1989 онд геологи-минералогийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Монгол Улсад геологийн салбарыг анхлан байгуулж, геологийн дээд боловсролын тогтолцоог бүрдүүлж хөгжүүлэхэд 40 гаруй жил мэдлэг чадвараа дайчлан ажиллаж иржээ. 1961-1995 онд МУИС, ТИС-д багш, декан, Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэн, геологийн үйлдвэрлэл шинжилгээний институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1994 оноос эрдэс төрүүлэгч уусмалын судалгааны олон улсын комиссын Монголын секторын удирдагчаар ажилласан бөгөөд ШУТИС-ийн Геологийн сургуулийн багш байхдаа энэ эрхэм алдар цолыг хүртсэн байна. Генетик, минералогийн чиглэлийг Монголд хөгжүүлж, үр бүтээлтэй судалгаа явуулан олон улсын геологи, минералогийн их хурал, эрдэм шинжилгээний конференц, симпозиум, бага хурал, дотоодын эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнүүдэд 100-гаад удаа оролцож илтгэл тавьсан байна. Олон жилийн турш хийсэн судалгаа, шинжилгээ, сургалтад зориулж цуглуулсан эрдэс, чулуулгийн материалдаа түшиглэн Геологи эрдсийн баялгийн улсын чанартай музей байгуулж, толгойлон ажиллаж ирлээ. 1997 оноос хойш Монгол орны хайлуур жоншны ордын байршил, цагаан алтны хүдэржилт, өнгөт чулууны гарал үүслийн судалгаа явуулж байна. Хэд хэдэн хүний эрдмийн ажлыг удирдаж хамгаалуулжээ. 1962 оноос хойш 190 гаруй ном, нийтлэл болон эрдэм шинжилгээний өгүүлэл туурвин дотоод, гадаадад хэвлүүлсний гадна практикт 15 ажлыг шилжүүлж нэвтрүүлсэн байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats