Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАДАМБАА Нямын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАДАМБАА Нямын
/1944/ Завхан аймгийн Баянхайрхан сум. УБИС-ийн төгсөлтийн дараахь сургалтын албаны дарга байхдаа Гавъяат багш /2002-11-22.№80/
1964 онд Москвад болсон олон улсын математикийн олимпиадад манай улсаас оролцсон хоёр сурагчийн нэг энэ хүн МУИС-д элсэн суралцаж математикч мэргэжлээр дүүргэжээ. “Түүвэр шалгалтын нэгэн түвшний тохиолдол МИЛ СТД-105Д стандартын тоон шинж чанарууд” сэдвээр 1977 онд физик математикийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна. 1969-1973, 1977-1979 онд МУИС-д багш, 1979-1991 онд Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн захирал, 1991-1992 онд УБДС-ийн тэргүүн дэд захирал, 1992 оноос Шинжлэх ухаан боловсролын тэргүүн дэд сайд, 1995 оноос Боловсрол судлалын үндэсний хүрээлэнгийн дэд болон жинхэнэ захирал, 2001 оноос УБИС-ийн төгсөлтийн дараахь сургалтын албаны даргаар ажиллаж иржээ. Ховдод байхдаа хөдөө орон нутагт байгуулагдсан анхны дээд сургуулийг багшлах боловсон хүчнээр хангах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, боловсролын дэд сайд байхдаа салбарынхаа эрх зүйн шинэчлэлийг боловсронгуй болгох, гадаад харилцааг өргөжүүлэх, Боловсрол судлалын үндэсний хүрээлэнд ажиллахдаа “Ерөнхий боловсролын стандарт” төслийн багийг ахлаж “Ерөнхий боловсролын агуулгын стандарт” гэсэн баримт бичиг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл олныг туурвиж, нэлээд хэдэн хүний эрдмийн ажлыг удирдан хамгаалуулжээ. Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats