Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАЙДАН Жамъянгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАЙДАН Жамъянгийн
/1948/ Увс аймгийн Тэс сум. Увс аймгийн Улаангом сумын найман жилийн нэгдүгээр сургуулийн багш байхдаа Гавъяат багш /2001-08-30.№41/
Улаанбаатар хотод Багшийн сургууль төгссөн. Дуу, хөгжмийн багш мэргэжилтэй. 1972, 1974 онд бүжигчин, бүжиг дэглээчийн дамжаанд суралцаж мэргэжил дээшлүүлжээ. Увс аймгийн Тэс сум, аймгийн төвийн 10 жилийн IV сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж, дуу, хөгжмийн хичээлийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх, өсвөр үеийнхэнд гоо зүйн мэдлэг олгож, сурагчдын урлагийн авъяасыг нээж хөгжүүлэхэд гол анхаарлаа тавьж амжилтад хүрчээ. Сурагчдын найрал дуу, хөгжим, бүжиг, язгуур урлагийн дөрвөн хэсэгтэй чуулга байгуулан хичээллүүлж, урлагийн удаа дараагийн уралдаан, наадамд амжилттай оролцож шагналууд хүртсэний дотор язгуур урлагийн хамтлаг нь ОХУ-ын Барнаул, Бийск хотод 1989, 1990 онд болсон олон улсын хүүхэд, залуучуудын их наадмын шагнал хүртжээ. Мөн ДЗО-ны их наадамд бэлтгэж оролцуулсан шавь нараас нь 10 хүүхэд, залуус шагнагджээ. Хүүхдийн урлагийн авъяасыг багаас нь эхлэн хөгжүүлж, сургуулийн насанд нь төрөлжүүлэн сургаж ажилласнаар шавь нараас нь хөгжмийн зохиолч, соёлын тэргүүний ажилтан цөөнгүй төржээ. Багш нарын дунд зохиогддог ур чадварын уралдаан, нээлттэй хичээлийн өдөрлөгүүдэд тогтмол оролцож, улсын заах аргач багш цолтой болж, дуу, хөгжмийн хичээлийн үр нөлөөг дээшлүүлэх талаар илтгэл, реферат, зөвлөмж олныг бичиж, ажил мэргэжил нэгтнүүдийнхээ хүртээл болгосон байна. Сайн багш төдийгүй сайн хөгжимчин энэ эр урлагийн удаа дараагийн улсын үзлэг, наадмын шагнал, үүний дотор баян хөгжмийн гоцлолоор 5 алтан медаль хүртжээ. Монголын багш нарын V, хөгжмийн зохиолчдын III их хурал, Монгол-Зөвлөлтийн залуучуудын Ташкентын их наадам, ДЗО-ны их наадамд төлөөлөгчөөр оролцжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats