Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАДАРЧ Даржаагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАДАРЧ Даржаагийн
/1942/ Увс аймгийн Бөхмөрөн сум. Дорнод аймгийн Хэрлэн сумын “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн түүх, газар зүйн багш байхдаа Гавъяат багш /2001-06-15.№142/
УБДС-ийг 1966 онд физик математикийн багш мэргэжлээр дүүргэжээ. Тэр цагаас эхлэн Дорнод аймагт багш, захирал, Боловсролын хэлтсийн дарга, байцаагч, 1997 оноос мөн аймгийн Хэрлэн сумын 10 жилийн нэгдүгээр сургуульд захирлаар ажиллаж иржээ. Таван удаа 10 дугаар ангийг дааж төгсгөж, бүгд 168 сурагч төгсгөсний 79 нь буюу 46.9 хувь нь дотоод, гадаадын их, дээд сургуульд элсэн суралцаж мэргэжил эзэмшжээ. Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын заах арга ур чадварыг сайжруулах, сурагчдын сурлагын амжилт, чанарыг ахиулахад олон жилийн туршлага, хүч зүтгэлээ зориулж амжилт олжээ. 1996-2000 онд сургуулийн сурлагын амжилт 85-98 хувь, чанар 30-48 хувь болж өссөн, багш нар нь 1998-2000 онд гурван жил дараалан сурган хүмүүжүүлэх уншлагад аймагтаа 2, 3 дугаар байр, “Ур чадвар”-ын тэмцээнд эхний хоёр байрыг эзэлжээ. Сурагчид нь жил бүр зохиогддог “Урлаг-шоу” цэнгээнт бүжгийн тэмцээн, “Хаврын яргуй” тэмцээнүүдэд аймагтаа 3 жил дараалан түрүүлсний дээр хүүхдийн урлагийн их наадмаас 5 алт, 2 мөнгө, нэг хүрэл медаль авч, “Улз сав нутгийн математикийн олимпиад”-ад аймагтаа жил дараалан нэгдүгээр байр эзэлсэн байна. Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats