Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШАРАВ Гэлэгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАРАВ Гэлэгийн
/1937/ Увс аймгийн Зүүнхангай сум. Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн түүх, газар зүйн багш байхдаа Гавъяат багш /2001-03-15.№56/
УБДС-ийг 1960 онд түүх, газар зүйн багш мэргэжлээр төгсчээ. 1960-1983 онд Завхан аймгийн төвийн 10 жилийн нэгдүгээр сургуульд, 1983 оноос хойш Орхон аймгийн “Баян-Өндөр” цогцолбор сургуульд ажиллаж иржээ. Сул сурлагатантай ажиллаж үр дүнд хүргэдэг, эцэг, эхийн эчнээ сургууль явуулдаг, сурагчдаар үгийн сүлжээ зохиолгож хэлний баялгийг нь нэмэгдүүлдэг зэрэг 6 арга туршлага нь ерөнхий боловсролын сургуулиудад заавал нэвтрүүлэх туршлагаар батлагдан хэрэгжиж байжээ. 1996 онд түүх, газар зүй, сурган заах арга зүйн мэргэжлийн кабинет, 1997 онд багш нарын мэргэжил дээшлүүлэх кабинет байгуулжээ. Заасан хичээлийн сурлагын амжилт, чанар нь тогтмол сайн байдаг бөгөөд 1998-2000 онд түүх, газар зүй, нийгмийн ухааны олимпиадад давхардсан тоогоор нэг сурагч улсад нэгдүгээр байр, найман сурагч аймагтаа 1-3 дугаар байр эзэлжээ. Сургуульдаа түүх, газар зүйн заах аргын нэгдлийг ахалж 1996-2000 онд багш нарын 80 хувь нь мэргэжлийн зэрэг хамгаалж, 3 багш Ардын боловсролын тэргүүний ажилтан болжээ. Дааж төгсгөсөн 10 дугаар ангиудын сурагчдын 50-иас дээш хувь нь их, дээд сургуульд элсэн оржээ. Олон өгүүлэл, реферат бичиж, “Үгийн сүлжээ”, “Монголын арлууд”, “Монголын 13 алтай, 33 хангай, 33 говь” зэрэг 10 гаруй ном туурвин хэвлүүлсэн байна. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats