Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ХАНДСҮРЭН Сандагдоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ХАНДСҮРЭН Сандагдоржийн
/1941/ Төв аймгийн Баян сум МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийн статистикийн тэнхмийн багш байхдаа Гавъяат багш /2001-02-27.№41/ Эмэгтэй
ЗХУ /хуучин нэрээр/-д Статистик эдийн засгийн дээд сургууль төгссөн. 1964 оноос ЭЗДС, МУИС-ийн ЭЗДС-ийн статистик, хүн ам зүйн тэнхмийн багшаар тасралтгүй ажиллаж иржээ. 35 жил багшлахдаа 25 мянга гаруй цаг статистикийн нарийн мэргэжлийн хичээл зааж, статистикч мэргэжлээр 800 гаруй, эдийн засгийн болон бусад мэргэжлийн 3000 гаруй мэргэжилтэнд эрдмийн шим хүртээжээ. Бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа шатрын спортоор хичээллэж, 1958 онд IX ангийн сурагч байхдаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс уран нүүдлийн тусгай шагнал авч, дараа жил нь МЗО-ны анхдугаар их наадмын аварга, 1962 онд спортын мастер, 1972 онд Азийн IX бүсийн тэмцээнд түрүүлж монголын эмэгтэй шатарчдаас анх түрүүн олон улсын мастер цол авсан байна. Мөн олон улсын шатрын холбооны “Алтан ном”-онд бүртгэгдсэн байна. Шатрын спортыг хөгжүүлэх, залгамж үеэ бэлтгэхээр сургууль дээрээ “Цэцэн бэр” шатрын клуб ажиллуулж, тэмцээнүүд зохион байгуулж, бага насны хүүхдүүдэд шатрын онолын хичээл зааж тэмцээн явуулдаг болсон байна. Бусадтай хамтран мэргэжлийн болон шатрын спортын талаар олон ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл туурвин бичиж, орчуулсан байна. 1979 онд “БНМАУ-д жижиглэн худалдаа хөгжсөн эдийн засаг статистикийн судалгаа” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats