Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ТҮВШИНТӨГС Цамбын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТҮВШИНТӨГС Цамбын
/1944/ Ховд аймгийн Дарви сум. МХТҮТ-ийн ахлах мэргэжилтэн байхдаа Гавъяат багш /2001-02-19.№32/
Улаанбаатарын Багшийн сургууль, УБДС-ийг төгссөн. 1964 оноос Өмнөговь аймагт багш, Улаанбаатар хотын Сонгинын 10 дугаар сургуульд пионерийн ахлах удирдагч, Монголын пионерийн байгууллагын арга зүйч, зааварлагч, эрдэм шинжилгээний ажилтан, орлогч дарга, Монголын хүүхдийн ордон, “Найрамдал” зуслангийн орлогч захирал, “Пионерийн удирдагч” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, “Хойчийг залгамжлагч” сонины эрхлэгч, Хүүхдийн төлөө үндэсний төвийн хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн зэрэг албыг хашсаар иржээ. Сүүлийн 10-аад жилд УБИС-д нийгмийн ажилтны анги нээх, Монголын скаутын үндэсний анхдугаар жембори /чуулга уулзалт/, Монголын хүүхдийн үндэсний чуулган, хүүхдийн спорт, урлагийн их наадмыг зохион байгуулалцаж, “Цагаан идээ-хүүхэд”, “Газрын шим” хөдөлгөөн өрнүүлэх, 2000 оныг хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгох зэрэг олон ажлыг улсын хэмжээнд явуулахыг санаачлан шийдвэрлүүлж хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хууль, хүн амын талаар төрөөс баримтлах бодлого, Азийн хүүхдийн их наадамд явуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт зэрэг бодлогын шинжтэй томоохон бичиг баримтыг боловсруулалцжээ. “Хүүхдийн хөгжилд тоглоомын үүрэг”, “Өрх гэр-нийгмийн хөгжлийн үндэс” зэрэг 10-аад ном, товхимол, олон арван өгүүлэл бичиж, нэлээд номыг редакторлажээ. Хүүхдийн байгууллагад 40 илүү жил ажиллахдаа бүхий л сэтгэл зүтгэл, бүтээл амжилтаа хүүхдийн төлөө зориулсан ажилтан ажээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats