Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭРЭНДОРЖ Ганжуурын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДОРЖ Ганжуурын
/1919-2003/ Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Бөхийн “Аварга” коллежийн дэд захирал байхдаа Гавъяат багш /2001-02-19.№31/
Улаанбаатарын Багшийн сургуулийг 1956 онд, УБДС-ийг 1961 онд, ЗХУ /хуучин нэрээр/-д Москва хотын Сурган хүмүүжүүлэх ухааны академийг 1975 онд төгсчээ. “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын биеийн хөдөлгөөнийг хөгжүүлэхэд биеийн тамирын хичээлийн агуулгыг баяжуулахыг судалсан нь” сэдвээр 1975 онд сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор, “Монгол хүүхдийн бие бялдрын хөгжлийн агуулга, арга зүйн үндэс” сэдвээр 1996 онд сурган хүмүүжүүлэх ухааны шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1956-1957 онд багш нарын мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдахад лаборантаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш 1961-1963 онд УБДС-д багш, 1963-1978 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1979-1985 онд Биеийн тамир, спортын улсын хорооны орлогч дарга, 1989-1990 онд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, 1993-1997 онд Биеийн тамирын дээд сургуулийн захирал, 1998-2000 онд БТДС-д багш, 2000 оноос нас эцэслэтлээ “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажилласан байна. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд лаборант байх үеэсээ хүүхдийн бие бялдрын хүмүүжилд анхаарлаа чиглүүлж монгол хүүхдийн бие бялдрын хөгжил, чадвар дадлыг судалж эрдэм шинжилгээний ажил хийж, биеийн тамирын багш нараас анх эрдмийн зэрэг хамгаалсан, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн агуулга, стандартыг боловсронгуй болгож шинэчилсэн зэргээр биеийн тамир спортыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байжээ. Түүний санаачилгаар боловсруулсан биеийн тамирын хичээлийн программ, сургалтын арга зүйгээр сургуулиуд хичээлээ явуулж, “Сурагчдын дунд зохиох биеийн тамир, спортын ажлын тогтолцоо”-ны дагуу сурагчдын дунд спортын секц, бүлгэм, аялал зугаалга, төрөл бүрийн тэмцээн тогтмол явагддаг. “Найрамдал” дөрвөн төрөлтийн олон улсын тэмцээнд оролцдог болсны дээр 1993 оноос хөдөөгийн сумдын сургуулийн биеийн тамирын багш нарыг шатласан сургалтаар сургаж мэргэжлийг нь дээшлүүлж байна. Манай орны биеийн тамирын нийт багш, дасгалжуулагчдын нэлээд хувь нь түүний шавь ажээ. Биеийн тамир, спортын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Олон улсын олимпийн хороо, “1999 оны шилдэг эрдэмтэн” цом, мөнгөн шагналаар шагнасны гадна МҮОХ “Зууны манлай эрдэмтэн” цол өргөмжилсөн байна. Эрдэм шинжилгээ, сурталчилгаа, заах аргын 400 гаруй ном, товхимол, өгүүлэл, зөвлөмж, гарын авлага бичжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats