Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШАГДАР Лодойн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАГДАР Лодойн
/1936-нас барсан/. Говь-Алтай аймгийн Тайшир сум. АУИС-ийн чих, хамар, хоолойн тэнхмийн багш байхдаа Гавьяат багш /2000-08-29. №133/.
МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийг 1959 онд хүний их эмч мэргэжлээр төгсчээ. “Применение колхамина в комплексном лечении папилломатоза гортани” сэдвээр анагаах ухааны дэд докторын зэргийг 1973 онд, “БНМАУ-ын нөхцөлд тимпамопластикийг эмнэл-сонсгол зүйн үүднээс судалсан нь” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг 1988 онд хамгаалжээ. 1959-1962 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд их эмч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, 1964-1967 онд Улсын клиникийн төв эмнэлгийн тасгийн эрхлэгч, 1967 оноос АУДэС-д багш, декан, чих хамар хоолойн тэнхмийн эрхлэгчээр 34 жил тасралтгүй ажиллажээ. Эмнэлгийн дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тэднийг давтан сургахад оюун билэг, мэдлэг, чадвараа зориулсан сурган хүмүүжүүлэгч, олон түмэнд “Хамар хоолой Шагдар” хэмээн алдаршсан нэрт эмч байжээ. Сонсгол судлал заслын алба, лабораторийг анх бий болгож, сонсгол сайжруулах чихний бичил мэс заслыг Монголд анх нэвтрүүлж, 200 гаруй ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, 10 гаруй хүний эрдэм судлалын ажлыг удирдаж, эрдмийн зэрэг хамгаалуулжээ. 1981 онд дэд профессор, 1990 онд профессор цол хүртсэн байна. Монголын эмч нарын эрдэм шинжилгээний нийгэмлэгийн тэргүүн, Шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүн байжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats