Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАШДАВАА Гүнчингийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШДАВАА Гүнчингийн
/1937-2002/. Завхан аймгийн Нөмрөг сум. Хөгжим, бүжгийн коллежийн багш байхдаа Гавьяат багш /2000-01-27. №10/.
УАДБЧ-д 1953 онд дагалдан хөгжимчнөөр орж хөгжимчин Дулмаагаар ёочин хөгжим заалгаж хоёр жилийн дараа жинхэлжээ. Ийнхүү тус чуулгад  9 жил хөгжимчнөөр ажиллаад 1962 оноос амьдралынхаа сүүлчийг хүртэл ХБДС, Хөгжмийн коллеж, Соёлын коллежид багшаар тасралтгүй 49 жил ажилласан байна. Мэргэжлийн хөгжим, ардын хөгжмийн зэмсгийг чадварлаг эзэмшиж, ёочин хөгжмийн чиглэлээр 200 гаруй мэргэжилтэнг соёлын салбарт бэлтгэж өгчээ. 1960-аад оноос хойших үеийн төгсөгчдийн ёочин хөгжмийн гол багш тэрбээр “Ёочингийн сурах бичиг” зохиож хэвлүүлсэн нь сурагчид, соёлын ажилтан, сонирхогчдын ширээний ном болсон байна. Ёочингийн хөгийг баяжуулж, дуурьсах ая эгшгийн цар хүрээг ихээхэн өргөжүүлж хөгжмийн урлагт хувь нэмэр оруулсан байна. Багшлахын сацуу Монгол ардынхаа урлагийг гадаадад сурталчлахад хүч зүтгэл гаргаж олон улсад айлчилсан урлагийн хэсэгт оролцон тогложээ. Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын 300 гаруй бүтээлийг ардын хөгжимд хөрвүүлсэн, олон арван дууны найруулга туурвисан нь үзэгчдийн сэтгэлд хоногшжээ. ДЗО-ны VI их наадамд оролцож Л.Мөрдоржийн зохиол “Хаврын шувууд ирлээ” хэмээх ёочингийн гоцлолыг тоглож мөнгөн медаль авсан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats