Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАМБАА Ганжаагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМБАА Ганжаагийн
/1927/. Увс аймгийн Хяргас сум. АУИС-ийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1999-02-10. №24/.
    1938-1941 онд анги алгасан суралцаж дунд сургууль төгсөөд 1945-1952 онд МУИС-ийн бэлтгэл анги, хүн эмнэлгийн факультетад суралцаж хүний их эмч мэргэжлээр төгсчээ. 1954-1957 онд ЗХУ-д  /хуучин нэрээр/ аспирантурт суралцаж “Улаан суулгын ньюкестийн бактерт хими заслын бэлтгэмэл нөлөөлөхийг сорилын нөхцөлд судлах нь” сэдвээр 1958 онд анагаах ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. 1941-1945 онд Хяргас сумандаа бага сургуулийн багш, 1950-1952 онд суралцангаа МУИС-д багш, 1952-1954 онд ассистент багш, декан, 1957-1961 онд МУИС-ийн хүн эмнэлгийн факультетийн микробиологи, халдварт өвчний тэнхмийн эрхлэгч, 1961-1966 онд АУДС-д микробиологи, эпидемиологийн тэнхмийн эрхлэгч, 1966-1968 онд мөн сургуулийн хичээлийн эрхлэгч, 1968-1973 онд проректор, 1973-1987 онд Эрүүлийг хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, Ариун цэвэр, халдвар судлал, байцаан шалгах ерөнхий газрын дарга, 1987 оноос хойш АУДэС-ийн ректороор ажилласан байна. 1963 онд дэд профессор, 1969 онд профессор цол хүртжээ. 1961 оноос хойш анагаах ухааны салбарт эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, дарга, 1976 оноос эрдмийн цол, зэрэг олгох дээд комиссын гишүүнээр хавсран ажилласан байна. Дээд боловсролтой хүний эмч, мэргэжилтэн бэлтгэхэд олон жил үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн багш, сайн зохион байгуулагч байжээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats