Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШАГДАРСҮРЭН Осорын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАГДАРСҮРЭН Осорын
/1929/. Дорнод аймгийн Матад сум. МУИС-ийн амьтан судлалын тэнхмийн багш байхдаа Гавьяат багш /1997-11-13. №61/.
    1941 оноос эхлэн сургууль соёлын мөр хөөж МУИС-ийг дүүргэжээ. 1955 оноос МУИС-д багш, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн захирал, 1974-1982 онд Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн захирал, 1982 оноос Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1982-1995 онд МУИС-д ректор, 1995 оноос мөн сургуулийн биологийн факультетын амьтан судлалын тэнхимд тэргүүлэх багшаар ажиллаж иржээ. “Монгол орны төв ба өмнөд нутгийн махчин шувууд, тэдгээрийн практик ач холбогдол” сэдвээр 1964 онд биологийн ухааны дэд доктор, “БНМАУ-ын ан амьтан, агнуурын аж ахуйн хэтийн төлөв” сэдвээр1974 онд биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1982 онд Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон байна. Олон жил их сургуульд багшилж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулж профессор цол хүртсэн сурган хүмүүжүүлэгч, Монгол орныхоо махчин шувуу, агнуурын хөхтөн амьтны биологи, экологийг судалж, ондатрыг эх орондоо нутагшуулах ажлыг удирдсан эрдэмтэн, Шинжлэх ухааны академийн ерөнхий ба сорилын биологийн, ботаникийн, ардын эмнэлгийн хүрээлэнгүүдийг байгуулж, материаллаг бааз, чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлсэн удирдах ажилтан, зохион байгуулагч ажээ. “Улсын төв музейд байгаа ан, амьтад”, “БНМАУ-ын ховор амьтад”, “Амьтан судлал” /дээд сургуулийн сурах бичиг/, “Байгалийн шалгарал ба бэлчээрийн мал аж ахуй”, “Үлийн цагаан оготно” гэхчилэн судалгаа, сурталчилгааны олон арван ном, бүтээл туурвижээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats