Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
АВДАЙ Чилхаажавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АВДАЙ Чилхаажавын
/1943/. Увс аймгийн Зүүнговь сум. ТИС-ийн тэнхмийн эрхлэгч байхдаа Гавьяат багш /1997-01-24. №19/.
    МУИС-ийг 1966 онд, Зөвлөлт Узбекистаны /хуучин нэрээр/ Ташкентын Хөдөө аж ахуйн усжуулалт-механикжуулалтын дээд сургуулийн аспирантурыг 1975 онд, Ленинградын /Санкт-Петербург/-ын Ойн техникийн академийн докторантурыг 1970 онд төгсчээ. Хүнсний үйлдвэрийн механикч инженер мэргэжилтэй. “БНМАУ-ын байгаль цаг уурын нөхцөлд чацарганы хураалтыг механикжуулах боломжийг судалсан нь” сэдвээр 1975 онд техникийн ухааны дэд доктор, “Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд чацаргана хураах машины динамикийн судалгааны шинжлэх ухааны үндэс” сэдвээр 1990 онд техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1991 онд Монгол Улсын  Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон байна. 1966-1976 онд МУИС-ийн механикийн тэнхимд багш, эрхлэгч,  1976-1982 онд мөн сургуулийн проректор, ПДС-ийн захирал, 1982-1992 онд ПДС, ТИС-ийн ректор, 1992-2000 онд ТИС-ийн тэнхмийн эрхлэгчээр ажиллаж, профессор цол хүртжээ. Чацаргана боловсруулах программын удирдлагатай дамжлагын шугаман тоног төхөөрөмж болон ширмэн эдлэл нунтаглах, ноос, чацаргана боловсруулах жижиг тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээж, технологийг боловсруулж ашиглалтад оруулсны гадна “Машины эд анги” /хичээлээр хийх курсын төслийн гарын авлага/, “Техникийн механик”, “Машин механизмын онол”-ын сурах бичгүүд, “Чацаргана”, “Политехникийн орос-монгол нэр томъёоны толгой үгийн толь” зэрэг олон арван бүтээл туурвижээ. Монгол Улсад шинжлэх ухаан, техникийн сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, зохион бүтээгч хүн. Ивановын академийн хүндэт гишүүн, ОХУ-ын Санкт-Петербургийн ойн техникийн академийн хүндэт доктор, Олон улсын инженер, дээд боловсролын академиудын академичаар өргөмжлөгдсөн олон улсын нэр хүндтэй эрдэмтэн ажээ. 2000 оноос эхлэн Монгол Улсын Их хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдон төр түшилцэн хууль тогтооох дээд байгууллагад ажиллаж буй төрийн зүтгэлтэн.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats