Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАРГАЛСАЙХАН Чүлтэмийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАРГАЛСАЙХАН Чүлтэмийн
/1953/. Завхан аймгийн Алдархаан сум. Монголын хүүхдийн ордны бүжгийн багш байхдаа Гавьяат багш /1995-05-25. №113/. Эмэгтэй.
    Нийслэлийн 11 дүгээр дунд сургууль, ХБДС, СУИС төгсчээ. Балетмейстер мэргэжилтэй. 1972 оноос УАДБЧ, Дархан хотын “Залуучууд” театрт бүжигчин, 1977 оноос Монголын хүүхдийн ордны бүжгийн багшаар ажиллаж байна. Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд жил бүр 5-18 насны 200-250 хүүхэд элсүүлэн авч сонгодог, монгол, олон үндэстний бүжгийг зааж, бүжиглэх урлагт сургаж хүмүүжүүлж байна. Өөрийн оронд болон гадаад улсуудад болсон хүүхдийн урлагийн наадмуудад шавь нараа бэлтгэн оролцуулж, тэд нь тэргүүн байр, хүндтэй шагналуудыг удаа дараа хүртжээ. С.Маршакийн “Муурын байшин”, Г.Бирваагийн “Ишиг гэдэг хөөрхөн амьтан”, “Долоон хожгор, нэг можгор”, “Царцаа Намжил” дуулалт жүжгийг найруулж, “Сургуулийн вальс”, “Хөгжилтэй андууд”, “Чебурашка”, “Матрёшка”, “Алиалагч”, “Цасан охид”, “Ордны бүжиг”, “Гахай”, “Нохой”, “ Бич” зэрэг олон арван бүжгийг дэглэж тоглуулсан байна. Хүүхдийн бүжгийн үндэсний болон олон улсын уралдаан, тэмцээнийг санаачлан зохион байгуулсан нь уламжлалт арга хэмжээ болж хэвшжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats